БНСУ-д өчигдөр хар шөнө болж өнгөрлөө.  Аймшгийн баяр буюу Halloween тэмдэглэхээр Итевон  дүүрэгт 100 гаруй мянган хүн цугларчээ. 

Харамсалтай нь Онцгой байдлын газарт орой 10 цаг 16 минутанд Hamilton зочид буудлын урд хөл хөдөлгөөн үүсэж хүн дарагдлаа гэсэн дуудлага ирсэн байна. 

Өглөөний 6 цагийн байдлаар 149 хүн нас барж, 76 хүн бэртсэн байдалтай байна. 
Үүнээс 2 нь гадаад улсын иргэн бөгөөд аль улсын иргэн болох талаар хараахан мэдээлээгүй байна. 

Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 10-20-д насны залуучууд эзэлж байна. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Юун Сок Ёл ерөнхийлөгч яаралтай хуралдаан зарласан байна. Европт айлчлал хийж байсан Сөүл хотын захирагч бүх айлчлалаа зогсоож яаралтай Сөүлд иржээ.