Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы Ажлын Албанаас дараах мэдэгдэлийг гаргалаа. 

- БНСУ-ын Сөүл хотод болсон харамсалтай тохиолдлын улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэн явдалтай холбогдуулан БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Манай улсын олон мянган иргэд БНСУ-д ажиллаж амьдардаг.

Монгол улсын иргэд ямар нэгэн байдлаар өртсөн эсэхийг тодруулахаар Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам орон нутгийн эрх баригчдаас яаралтай лавлагаа авч ажиллаж байна.

Хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовж буй манай улсын иргэд Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны 010-8205-3464 дугаар болон Гадаад харилцааны яамны консулын газартай холбогдоно уу гэсэн байна.