Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 2022 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд “Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжиг,  "Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжиг тоглох тул хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

О.Батзориг "Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжгийн танилцуулга:

Ид шидийн мэт ертөнцөд бяцхан сарлагийн тугал Пөөдөө аав, ээж сарлагтайгаа аз жаргалтай хөгжилдөн баясна. Гэнэт “Сэрээрээ...” гэх Тоодоо унаганы дуу зүүдний орчинг сарниулан Пөөдөө нойрноос сэрнэ. Пөөдөө урьдын адил юу ч санахгүй байгаа нь Тоодоогийн бухимдлыг төрүүлэх боловч Тоодоо бүгдийг дахин сануулан ярьж өгдөг. Тэд ойгоос өнгө өнгийн чулуу түүж оронд нь мөсөн чихрээр шагнуулдаг ба И ах чулуугаа хурдан түүхийг үргэлж сануулж шамдуулна. Харин И ахын үнэн төрхийг мэдэхгүй хоёр замд таарах шархадсан Бух ахын ярианаас олж мэднэ.


Найруулагч:                                             Я.Өнөртуул /МУСТА/

Зөвлөх найруулагч:                                М.Ариунтуяа /МУСТА/

Туслах найруулагч:                                 Г.Гандөш /МУСТА/

Хөгжмийн найруулга:                             Э.Базарханд /МУСТА/

Зураач:                                                    С.Энх-Од

Гэрлийн найруулагч:                               Х.Камесхан

Үргэлжлэх хугацаа:                                 60 мин

Насны ангилал:                                       8+

Тайлбар:

“Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжиг нь 3 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой. 

Үргэлжлэх хугацаа: 35 минут

"Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжиг нь 8 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой.

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Тасалбарын үнэ: 5000₮

Зөвлөмж: 

1. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон үзвэрийг сонгон үйлчлүүлнэ үү.

2. Тасалбар захиалсан үзэгчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө хүрэлцэн ирнэ үү.

3. Үзвэрийн танхимд ус, ундаа, идэх зүйл оруулахгүй болохыг анхаарна уу.

Өдөр, цаг:

2022.11.05-ний өдөр

11:00 цагаас “Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжиг

13:00, 15:00 цагуудаас "Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжиг

2022.11.06-ний өдөр

11:00, 13:00 цагуудаас “Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжиг

15:00 цагаас "Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжиг

Хаана: Улсын хүүхэлдэйн театр

Лавлах утас: 70399999

Тасалбар захиалах:

“Долоон өндөгтэй доголон бор шаазгай” хүүхэлдэйн жүжиг https://puppet.mn/event/3029

"Эрэлхэг Пөөдөө" хүүхэлдэйн жүжиг https://puppet.mn/event/3033