Австрали Улсын Сидней хотод ажиллаж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар IMARC чуулга уулзалтын MINES&MONEY салбар хуралдаанд “Монгол Улсын эрдэс баялгийн салбарын нөөц, бололцоо” сэдэвт илтгэл танилцууллаа. 

Илтгэлд манай улсын ашигт малтмал, ялангуяа ирээдүйд үнэ цэн нь нэмэгдэх зэс, газрын ховор элемент болон бусад ашигт малтмалын нөөц, бололцоо, хэтийн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн.

Мөн хөрөнгө оруулагчдад тулгамдаж байгаа гол асуудлууд болох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үед тооцож буй аргачлал, ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээ зэрэг асуудлын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх талаар мэдээлэл хуваалцлаа. 

Тус салбар хуралдаанд манай улсад хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулахаар сонирхож буй төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.