Монгол орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудыгтаниулах, аялагчдад тав тухтай аялахад нь хөтөч болохзорилготой “Аяллын газрын зураг”-ийг Голомт банк 2017 оноос хойш эрхлэн гаргаж байгаа билээ.
Энэ жилийн хувьд аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн бид “Аяллын газрын зураг”-ийн дижитал хувилбарыг бэлтгэн хүргэсэн бол өнөөдрөөс газрын зургийн хэвлэмэл хувилбар иргэд, харилцагчдын гарт хүрч буйг дуулгахад таатай байна.
“Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой. Мөн аялалд гарахдаа мартаж болохгүй зүйлс, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт болон Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх газруудын байршил зэрэг таны аялалд зайлшгүйхэрэг болох олон төрлийн мэдээллийг энэхүү газрын зурагтбагтаалаа.
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбар нь интернэт, сүлжээгүй газар ч хөтөч болох давуу талтайгаас гадна газрын зураг дахь хот хоорондын зай, зам, танихтэмдэглэгээг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар илүү нарийвчлан боловсруулж гаргасан тул таны аяллыннайдвартай хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна.
Иргэд, харилцагчид та бүхэн “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг дараах цэгүүдээс ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай.
• Голомт банкны бүх салбарууд • Чингис хаан нисэх онгоцны буудал• Shangri-La HotelХарин дижитал хувилбарыг гар утсандаа татан ашиглахыг хүсвэл ЭНД дарна уу.
Үзэсгэлэнт Монгол орныхоо давтагдашгүй, өвөрмөц байгалийг хайрлан хамгаалж, хариуцлагатай аялъя!








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!