Өнгөрсөн 20-ны өдөр ХУД-ийн 18 дугаар хороонд байрлах “LC tower” байрны .. дугаар тоотод иргэн Б гэгч нь мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан гэх хэрэг гарсан билээ.
Тухайн үед мөрийтэй тоглоом тоглож байсан гэх иргэдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар зарим хэвлэл мэдээлсэн. Гэвч дээрх нэр бүхий хүмүүс хэвлэлийн хурал хийж, няцаалт хийсэн. Тэгвэл өнөөдөр /2022.11.04/ мөрийтэй тоглосон гэх хэргийг хэрэгсэхгүй болжээ.
Б.Энхжаргалан:
- Энэ оны аравдугаар сарын 21-ний шилжих шөнө айлын гэрт оруулсан гэнэтийн шалгалт гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэдэг асуудал ХУД-ийн нэгдүгээр хэлтэс дээр 15 хоногийн дараа дөнгөж сая хэрэгсэхгүй болж хаагдлаа. Гарын үсэгээ зураад гараад ирлээ.
Найз нөхдөөрөө хаа нэг гэм хоргүй хөзөр тоглох, бүүр зохион байгуулалттай ашиг олох зорилготой тоглоомын газар ажилуулах түүгээр үйлчлүүлэх гэдэг эрс тэс хоёр ойлголтыг ялгаж салгаж харж чадсан, биднийг зохион байгуулалттай тоглосон үгүйг шалгаж, нягталж, шудрагаар тийм зүйл байгаагүйг тогтоож өгсөн Хан-Уул дүүргийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, прокурор нарт баярлалаа гэжээ.








Заваарсан хартамхи байгааүй бол айлднайзуудмөрийтэй тоглох ч хаасайгүй байхаа
Хонгилын шүүх ажлаа хийсээр л.