Монгол улсын дугуйн спортын анхны Дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Тэгшбаяр Тайланд улсын  мэргэжлийн дугуйн багт уралдахаар болжээ. 

Тэрбээр тус улсын Roojai Cycling Team гэх  мэргэжлийн дугуйн багтай бүтэн жилийн гэрээ байгуулсан бөгөөд өчигдөр албан ёсоор зарласан байна. 

Б.Тэгшбаяр тус багт орсноор 2024 оны Фарисын олимпийн эрх олгох олон улсын дугуйн холбооны UCI цуврал тэмцээнүүдэд ирэх нэгдүгээр сараас оролцож эхлэх аж.