#Шууд: П.Н Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгийн хашаанд дураараа “ хувийн эмнэлэг “ барьж байгаа асуудлыг эсэргүүцэн эмч ажилчид жагсаж байна...

П.Н Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн эмч ажилчид хашаанд нь хувийн эмнэлэг барьж буйг эсэргүүцэж жагсав. Энэ үеэр эмч, ажилчдын төлөөлөл "Энэ хууль бус газрын зөвшөөрлийг өгсөн газруудад шалгуулмаар байна. Хувийн эмнэлгийн барилга барьж байхад бүр их эрсдэлтэй байсан. Улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд орж гарахад хүндрэлтэй, дээрээс нь юм уначих гээд аюултай нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн зунжингаа албан бичиг өгөөд ямар нэгэн арга хэмжээ авсангүй" гэдгийг хэлэв.