#ШУУД: ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.БАТЗУЛ: 

- Засгийн газрын хуралдаанд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж УИХ-д өргөн барихыг зөвшөөрлөө. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тендерт хүний оролцоог бууруулах, түргэн шуурхай цахимаар зарлах гэх мэт асуудлууд дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан.

Хууль батлагдсанаар нэгдүгээрт, хуулийн төсөлд хүний оролцоог бууруулна. Цахимд бүрэн шилжсэнээр тендэрт оролцож байгаа компаниудаас шаарддаг төрд байдаг бичиг баримтуудыг шаардахгүй. Ойролцоогоор 70 орчим материал нь төрд байдаг. Зөвхөн төрийн байгууллага хоорондоо материалаа солилцож авдаг болохоор шийдэхээр болно.

Хоёрдугаарт нь түргэн шуурхай болно. Илгээдэг материал нь цөөхөн болсон тохиолдолд үнэлгээний хорооны гишүүд цөөхөн материал дээр ажиллана. Цаашдаа тендэр шалгаруулалтыг ажлын 30 хоногт зохион байгуулах боломжтой байдлаар тусгасан. 

Гуравдугаарт нь нээлттэй ид тод болно. Тендэрт оролцож байгаа бүх компани нэгнээ харна. Олон нийт зохин байгуулж байгаа хэлбэр, компаниудын нэр, үр дүнг харна. Харин олон нийтэд үнэлгээ хийж байгаа үйл явц харагдахгүй.

- Тендерт ороод чанаргүй бараа үйлчилгээ гүйцэтгэдэг асуудал гардаг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дахин тендэрт оруулахгүй. Хувийн байгууллагын үүсгэн байгуулагчийг хар жагсаалтад оруулна. Мөн шинээр танилцуулж байгаа нэг зүйл нь төрийн байгууллагуудын өдөр тутамдаа худалдаж авдаг түргэн элэгдэх чанартай материалыг цахим дэлгүүрт байршуулж байгууллагууд нэг стандартын шаардлага хангасан барааг авах тогтолцоо руу орно гэж байгаа. Мөн орон нутаг болон, дотоодод үйлдвэрлэсэн бараануудад боломж олгоно гэлээ.