Баяжуулах боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлын талаар буюу АМНАТ-ийн талаар мэдээлэл хийлээ.
Хүнд үйлдвэрийн Эрдэс холбоо:
- Манай улсын экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаагаас 3-5 хувийг нь л боловсруулж гаргадаг. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингээж гаргадаггүйгээс асар их валютын боломж, ажлын байраа алдсаар байна. Энэ нь 2019 оны 3 дугаар сард АМ-ын хуульд өөрчлөлт орж, Цэц дээр бүтэрсэн ч 2019 оны 11 дүгээр сард ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН АМНАТ дээр экспортолсон бүтээгдэхүүний хэмжээгээр дахин АМНАТ төлдөг болсон.
- Дэлхийн банкны судалгаагаар манай улс шиг улс байхгүй байна.
- АМНАТ-ийг давхардуулсан шалтгаан нь АМ-ын тухай хуулийн 47.7 зүйлд АМНАТ-ыг давхардуулалгүй ногдуулна гэсэн заалтад өөрчлөлт оруулж, өмнө нь төлсөн АМНАТ-ийг хассан гэх УИХ-ын гишүүдэд буруу тайлбар өгсний уршигаар өнөөдөр ийм байдалд хүрчихээд байна.
- Өнөөдрийн байдлаар 45 баяжуулах үйлдвэр байснаас ихэнх нь дампуурч, ажилчид нь ажилгүй суучихлаа. Учир нь төмрийн хүдрийг 92 ам.доллараар экспортлоход гэхэд 150 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ авдаг. Өөрөөр хэлбэл олоогүй орлогод нь татвар ногдуулж байсан.
- АМНАТ-ийн улмаас доод тал нь 1500 иргэн ажилгүй болж, төдий хэмжээний тусган гүйцэтгэгч ажилгүй орлогогүй болоод байна. Ган болон жонш, хүдэр боловсруулах төслүүд гацаад байна.
Баяжуулах боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд:
- Ашигт малтмалын тухай хууль хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр АМНАТ-ийг үйлдвэр эрхлэгч ААН-үүдээс авдаг болсон. АМНАТ бол угтаа хэн ашигт малтмал олж байна, хэнд лиценз байна, байгалийн баялагийг хэн ухаж байна тэр нь төлөх учиртай. Гэтэл манайд тэрхүү баялагийг нь боловсруулагдаг, баяжуулдаг ААН-үүд төлж байна. Өөрөөр хэлбэл нэг бараа бүтээгдэхүүнээс 2 татвар авдаг гэсэн үг. Цаашдаа АМНАТ-ийг төлөөд ажиллах боломжгүй болчихлоо.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!