Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор "Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрүүл Монгол Хүн" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газраас “НАМАЙГ АЛГАС” аяныг орон даяар хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн үзэсгэлэн худалдааны танхимд "Намайг алгас" ухуулга, нөлөөллийн аяны хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд 1000 иргэнд аяны талаарх санамж, сэрэмжлүүлэг, мэдээллийг зурагт хуудсаар болон талбайн төвд байрлах лед дэлгэцээр видео шторкыг түгээж хэвлэл мэдээллийн байгууллагтай хамтарч ажилласан байна.











Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!