#ШУУД: Ж.Сүхбаатар: Түгжрэлийг богино хугацаанд бууруулах ид шид байхгүй. Захиргааны арга хэмжээ л бий! Ирэх жилээс үр дүнгүүд гарна…
Ж.СҮХБААТАР:
- Өнгөрсөн 2 сарын хугацаанд миний хувьд хэд хэдэн чиглэлээр ажлаа явууллаа. Түгжрэлийг шийдэх дунд хугацаанд ямар ажил хийх вэ гэдэг нэлээн анхаарч байна. Хэрэв богино хугацаанд түгжрэлийг шийдэх арга байсан бол тусгай ажлын хэсэг гаргахгүй байсан байх. Өмнө нь түгжрэлийг шийдэхээр Засгийн газар бүтцээрээ ажиллаж байсан. Харин одоо Үндэсний хороо байгуулж, орхигдоод байгаа орон зайг нөхөж ажиллахыг даалгалсан.
- Улаанбаатар хотын нийт иргэдийн 55 хувь нь хувийнхаа машинаар хөдөлгөөнд оролцож байна. 150 км гол замтай. Нийслэлийн нийт зам 1300 км, 700 мянган автомашины бүртгэлтэй. Эдгээрээс өдөр бүр хөдөлгөөнд оролцдог нь 420 мянга.
- 1-т, Нийтийн тээвэр хамгийн чухал. 2-т, Замын хөдөлгөөнд зөөлөн бодлого барихаар сайд нь хуулийн төсөл барьж орж ирсэн. Харин сүүлд замын хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Татвараа, торгуулиа төлдөггүй, оношлогоонд ордоггүй байдал замын хөдөлгөөний түгжрэлд ихээхэн нөлөөлж байна.
- Замын түгжрэлийг богино хугацаанд шийдэх арга байсан бол миний хэрэг байхгүй байсан болов уу. Үнэнийг нь л ярих ёстой. 20, 30 жилийн бугширсан асуудлыг 2,3 сарын дотор шийдэх ёстой гэж шаардаж байгааг ойлгож байна.
- Өнгөрсөн 9,10 дугаар сард дугаарын хязгаарлалтыг цуцлах талаар яригдсаны дараа иргэд нэлээн хичээсэн. Машины тоо буураагүй ч түгжрэл бага байсан нь үүнтэй холбоотой. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гаргасан судалгаагаар 38 хувиар буурсан байсан.
- Нөхцөл байдал хүндэрвэл богино хугацааны захиргааны арга хэмжээ авна. Гэхдээ энэ арга хэмжээ түгжрэлийг нэлээн бууруулах хэмжээнд хүрч чадахгүй.







Maanag nov,sh
Ерөөсөө наад түгжрэлээ орхи, дугаарын хязгаарлалтаа ч цуцал зөнгөөр нь орхи. Иргэд өарснөө зам дээрээ хариуцлагатай, соёлтой байг. Төр оролцоод эхэлхээр жолоочийн хариуцлага, соёлоо төрд даатгаад бүх буруугаа төрлүү чихээд байна. Төр зөвхөн нийтийн тээврээ л хариуц. Түүний тоо, чанарт анхаар, нүхэн болон гүүрэн гарц олноор барь, гэрлэн дохио, явган хүний гарцаа цөөл. Иргэд зам дээрээ зохицоод яваг.
Baihgui bol atsaa hiij bgaan zailaach goshnogoo
ямар бүдүүлэг муухай үг хэлдэг хүн бэ , өөрөө ийм байж хүн шүүмжлэх гээд хэрэггүй ш дээ
Түгжрэл нь 1. Их дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэж шилжүүлээд эхний ээлжинд. 2. 1-3 ангийн хүүхдүүдийг харьяалалын сургуульд нь суралцуулах хэрэгтэй бна. 3. Хөдөө орон нутгийн хөгжил дэмжих байдлаар цалинг нь бүсийн нэмэгдэл маягаар ажлын байр бий болгоод 2-3 жил хараад үз аяндаа түгжрэл буурна . 4. Төвлөрсөн дэд бүтэц чинь түгжрэлийн эхний үүд нь болоод бнашүүдээ