#Шууд: Miss_universe тэмцээний 2018, 2019 оны ялагчийг хахууль авлигаар тодруулсан талаарх мэдээллийг иргэн Солонго өгч байна!
Б.СОЛОНГО:
- Мисс гэдэг бол гоо зүйн бэлгэ тэмдэг болж, тухайн нийгэмдээ нөлөөллийн ажил хийдэг. Гэтэл монголын Миссүүд ямар нөлөөллийн ажлууд хийсэн бэ гэхээр, ойр зуурын буяны ажил л байдаг. Одоогоос 4 жилийн өмнө 2018 онд "Miss Universe" тэмцээнд оролцож байсан. Энэ шоу дэлхийд нэр хүндээрээ хоёрт нэрлэгддэг. Энэ тэмцээнийг шударга шүүлттэй явагддаг гэж итгэж, ялагчийг нь ч гэсэн хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэвч тэмцээнийг зохион байгуулагчдын дундаас тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч, тэргүүн байрыг нь авсан гэх мэдээллийг өгсөн. Тиймээс энэ мэдээллийн дагуу АТГ-т иргэн хүний зүгээс хандаж байна.
- Монгол Улс авлигын индексээрээ улс орнуудаас сүүлдэг ч миссийн тэмцээн хүртэл ийм журмаар явагддаг биш байгаасай гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Би хэд хэдэн баримтыг бичлэг болон цаасан хэлбэрээр хүргүүлж байна.







За зайлаа эр ч биш эм ч биш юманд юуны хамаа байнаа
Энэ бид хоёрт ямар хамаа байнаа.