#ШУУД: МОНГОЛД 340 ГАРУЙ ДОХ-ЫН ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН. ҮҮНИЙ 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙЧҮҮД БАЙНА...
БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна. Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд ХДХВ/ДОХ-той 58 иргэн нас баржээ.
Д.МЯГМАРДОРЖ:
/Эрүүл залуус эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал/
- Манай улсад ДОХ бүртгэгдсэнээс хойш 24 жил болж байна. Гэвч манай улсад энэ төрлийн халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхдаг явдал байсаар байна. Тиймээс энэ жил олон улсын ДОХ-той тэмцэх өдрийг "Тэгш байдлыг хангая, халдварыг тархалтыг зогсооё" гэх уриа дор тэмдэглэж байна. Учир нь ялгаварлан гадуурхалт арилаагүй тохиолдолд үйлчилгээ нь хүртээмжтэй бус байна гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, энэ тал дээрээ анхаарлаа хандуулж байна.
- ДОХ-ын халдвартай иргэдэд эмийн эмчилгээг төрөөс үнэ төлбөргүй үзүүлдэг. Дэлхий нийтэд үнэ төлбөргүй эмийн эмчилгээг үзүүлдэг орон цөөн.
- 2022 оны 340 орчим халдвар илэрч, хяналтад байна. ДЭМБ-ын тооцоолж байгаагаар 650 орчим хүн халдвартай байх магадлалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл МУ 45 хувийг нь оношилчихсон, илрүүлчихсэн байна гэсэн үг. Цаашдаа 95 хувьд хүргэх зорилт тавьж байна.
- Манай байгууллагын хувьд бэлгийн цөөнх эрчүүдийн хувьд ХДХВ/ДОХ-ын халдварыг зогсоох, нас баралтгүй болохын төлөө ажиллаж байна. Халдвар авсан иргэдийн 80 орчим хувь нь эрчүүд. Эдгээр эрчүүдийн дийлэнх нь бэлгийн цөөнх эрчүүд байдаг. Энэ нь ялгаварлан гадуурхалттай тулж байгаа учир эмчилгээ үйлчилгээгээ авч чадахгүйд хүрч байна. Цаашдаа шинжилгээний шинэлэг арга барил болох амны салстаас ХДХВ/ДОХ илрүүлэх оношилгоог МУ-даа оруулж ирж, нэвтрүүлээд 2 жил болж байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!