Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа таалал төгсжээ. Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Монгол Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн түүнд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.
Д.Ухнаа нь Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээжээ.
Мөн Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгожээ.
Түүнчлэн дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин эрхэм билээ.








Үнүү