#ШУУД: УИХ-ын гишүүд хаачсан бэ? Чуулганы хуралдаанд 10 гишүүн, ажлын хэсэгт 2 гишүүн сууж байгаа талаар С.Ганбаатар гишүүнээс тодруулж байна.
С.ГАНБААТАР:
- Өнөөдөр МАН засаглаж чадахаа байчихлаа. Хэрэв ард иргэдийн амьдрал хангалттай болоод, ажилтай орлоготой санаа зовох зүйлгүй бол УИХ-ын гишүүд аялаж зугаалж болно. Гэтэл ажилгүйдэл, ядуурал, үнийн хөөрөгдөл асар их хүнд байхад гишүүд цаг наргүй хуралдах ёстой. МАН-ын гишүүд ажлаа хийж чадахаа байчихаж.
- Өнгөрсөн 7 хоногт УИХ-аар Газрын тухай 5 хууль орж ирсэн. Газрын тухай хууль бол Үндсэн хуультай эн зэрэгцэхүйц хууль. Гэтэл УИХ-ын чуулганд 10 гишүүн л байсан. Тухайн үед би 17 асуулт тавьсан. Хэн ч хариулж чадаагүй.
- Муудсан л бол живх, улстөрч хоёрыг соль гэдэг. Муудсан живх шиг ажил хийхгүй байгаа улстөрчдөд монголын ард түмэн аль хэзээний дүгнэлтээ хийчихсэн байна.
Газрын тухай хуулийг ийм гоомой хэлэлцэж болохгүй.
10 - han huntei, heleh ch ug alga. Etseg ehiin hurliig ch iim irtstei hiihgui. Unemshmeergui yum.