Яг одоо төв талбайд иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэж, жагсаж байна. 

Тэд нүүрсний болон улсын төсвийн, баялгийн хулгайтай тэмцэхээ илэрхийлж, хулгайчдын нэрсийг нь зарлахыг шаардлаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг талбай дээр ирэхийг шаардаж байна. 

Жагсагчид "Монголын иргэн бүрт 125 сая төгрөг ногдох хэмжээний нүүрс хулгайлагдсан байна. Монголын баялаг гадагшаа үнэгүй урсаж байна. Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдэлмээр байна. Одоо л бид эх орон газар шорооныхоо төлөө нэгдэхгүй юм бол хэзээ нэгдэх вэ" хэмээн Төрийн ордонг гороолж, үзэл бодлоо илэрхийлж байна.