Сүхбаатарын талбайд иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл эрх баригчдаас нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж жагссан. Улмаар жагсагчдын төлөөлөл Их тэнгэрийн аманд очиж жагсаалаа үргэлжлүүлэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Жагсагчдын эсэргүүцэлтэй холбогдуулан "Маршал" -ийн гүүрийг цагдаа нар хамгаалалтадаа авсан байгаа бол Сүхбаатарын талбайд үлдсэн залуус тэмцлийн дараагийн хэлбэрт шилжжээ. 

Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч иртэл хувцсаа өмсөхгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Маргааш жагсагчдын эсэргүүцэл ажил хаялтаар үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.