АТГ-ын дэд дарга Г.Азжаргал өнөөдөр /2022.12.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Г.АЗЖАРГАЛ:
- АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК , "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийж, 15 хүнийг хойшлуулашгүй ажиллагаараа баривчилсан. Тэдний 10-т нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна.
- Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахуул авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахуул өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт шалгаж байна. Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахуул авсан болох нь тогтоогдоод байна.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК 2018-2022 оны 12 сарын нэгнийг хүртэл нийт 633 нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Худалдан авах ажиллагааны талаар 20 сая дээш үнийн дүнтэй 576 тендер зарлаж, худалдан авах гэрээ байгуулсан. Нүүрс тээвэрлэлтийн талаар Ганц мод боомт хүртэл 398 хуулийн этгээд болон ААН, компанитай гэрээ байгуулсан. Эдгээр ААН-үүдийн өмчлөгийн талаар Засгийн газраас ил болгох гэж байна.
- 2011 оноос хойш мэдээллүүдийг ил болгож байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!