Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Х.НЯМБААТАР:
- Яг одоо АТГ-аас Эрдэнэс тавантолгой ХК-ийн бүх гэрээг ил болгож байна. Мөн худалдах, худалдан авах бүх гэрээг болон 25 мянган тээврийн хэрэгслийн өмчлөгчдийн ил болголоо.
- Маргааш хууль хяналтын байгууллага нүүрстэй холбоотой шалгаж байгаа хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлана. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа нэлээн хийсэн.
-Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг /авлигын хэмт хэрэг/ энэ 7 хоногт яаралтай горимоор хэлэлцэн өөрчлөхөөр боллоо.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!