НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгохоор болжээ. НЗДТГ - ын дарга н.Баатархүү жагсагчидтай уулзаж эхний ээлжинд хоёр гэрийг талбайн урд талын автомашины зогсоол дээр барих зөвшөөрлийг өгсөн байна.

Учир нь тус жагсаалд оролцогч 12 хүн шөнөдөө суулт хийж хонож байгаа тул хоёр гэрт багтах боломжтой гэж үзсэн байна. Шөнө суулт хийж хонож буй иргэний тоо нэмэгдвэл барих гэрийн тоог нэмэх боломжтой гэв.