УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулж хуралдсан талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогт байр сууриа илэрхийлэв.
С.БАЯРЦОГТ:
- Би намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг. Дээд шүүхэд намын удирдлагыг бүртгүүлэх, эв нэгдлийг хангах ажилд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан 200 мянга гаруй гишүүнтэй том нам. Намаа цаашид удирдаад явах олон лидер залуучууд бий. Тийм учраас намын удирдлагын асуудал бүрэн нээлттэй байгаа гэдгийг хэлье" гэв.
Баярцогт орж ирлээ бас л ээлжит санхүүгийн луйвараа хийх компант ажлаа эхэллээ дээ Монголын төр хаширахгүй юм даа
МАН-ынхан энэ нөхрийг АН-ын удирдлагад оруулчихвол ч сонгуулиар сайхан цэвэр тавина гээд хүлээж ядаж байна, энэ нөхрийг зүтгүүлж байна
За зайлаа. Хулгайч л бол хулгайч өөр хэн ч биш
Дэмжиж байна