Хятадын Засгийн газар гурав шахам жил мөрдсөн хазгаарлалтуудыг цуцалсны дараа 12 дугаар сарын эхний 20 хоногт 250 сая хүнээс “COVID-19”-ийн халдвар илэрчээ. Энэ нь тус улсын хүн амын 18 хувь юм.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт гэхэд л 37 сая хүн буюу хүн амынх нь 2.6 хувь нь коронавирусний халдвар авчээ. 

Халдварын дэгдэлтийн улмаас нийслэл Бээжин болон бусад хотын эмнэлгүүд өндөр настай, хэвтэрт орсон өвчтөнүүдэд дарагджээ. Яаралтай болон эрчимт эмчилгээний тасагт цөөн тооны л хоосон ор үлдсэн байна. 

Хятад улс цар тахал дэгдсэнээс хойших “COVID-19”-ийн халдварын хамгийн том давлагаанд автаад байгаа бөгөөд тус улсад өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо 37 саяд хүрсэн байна.