АН-аас мэдээлэл хийж, эрх баригч Ардын намын Засгийн газрын 2022 оны 10 булхайг нэрлэв.
АН-аас мэдээлэл хийж, эрх баригч Ардын намын Засгийн газрын 2022 оны 10 булхайг нэрлэв.
1. Хүнсний үнэ өсөж, иргэдийн амьдрал хүндрэв
- Атар талх 1200 төгрөгөөс 2400 төгрөг
- Махны үнэ 9000 төгрөгөөс 15000 төгрөг
- Бензин А92 1400 төгрөгөөс 2390 төгрөг болов
2. Нүүрсний хулгай
- 40 их наядын нүүрс сүүлийн 6 жил хулгайлагдав
- Хулгайн хэрэгт Их хурлын гишүүд зарлагдаж, BBC, KBS, Routers дэлхийд мэдээлэгдлээ.
- Иргэд -30 хэмийн хүйтэнд жагссан ч бодитой үр дүн гарсангүй.
3. Гадаад валютын ханшны өсөлт
- 2016 онд 1400, 2021 онд 2800 төгрөг байсан ам.доллар 3400 ₮хүрлээ.
4. Дарханы зам, бүтээн байгуулалт нэрээр луйвар газар авлаа
- Мухар төмөр замыг 1,4 тэрбум доллар буюу 5 гаран Их наядаар барьж 3 удаа нээсэн ч 1 тонн нүүрс зөөсөнгүй.
- Гурван Засгийн газар, 5 сайдын нүүр үзсэн 170 сая ам долларын өртөгтэй Дарханы замын нэг урсгал 6 жилийн дараа хэсэгчлэн ашиглалтад орлоо. Энэ хугацаанд олон Монгол хүний амь нас эрсэдлээ.
- Үндэсний цементийн үйлдвэрүүд зогсож 1 тонн 150 мянган төгрөг байсан цемент 400 мянган төгрөг болж бүтээн байгуулалтууд зогслоо.
5. Монгол улсын өр
- Нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг боллоо.
- Хэнтий аймгийн төсөв 270 тб, 1 хүнд ногдох төсөв 3 сая 500 мян
- Говьсүмбэр аймаг 11 тб, 1 хүнд 600 мянга төгрөг, Улаанбаатар 500 мянган төгрөг оногдож байна.
6. Олон улсад нэр хүндээ алдав
- Орос Украйны дайнд Оросын талд зогсож дайныг дэмжив.
- Японы эсрэг Оростой хамтарсан хээрийн сургуульд оролцов.
- Оросын элчин сайд Азизов, Монгол улсын дотоод хэрэгт оролцож бүдүүлэг үйл ажиллагаа явуулж эхлэв. Иргэд Оросын элчин сайдыг нутаг буцахыг шаардан Бямба гариг бүр өнөөдрийг хүртэл нийт 47 удаагийн жагсав
- Дайныг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн залууст хоморголон ял өгөв.
7. Хүний эрх дордож, дарангуйлал сэргэлээ
- Сарангэрэл сайд иргэдээ “УЛ”-ны хэмээн ялгаварлан гадуурхаж, иргэд огцрууллаа.
- 2022 онд болсон үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн олон залуусын жагсаалыг хүч хэрэглэн тарааж, баривчилж ял өглөө.
- Тэд хүссэн хүндээ хэрэг тохож, ял өгдөг боллоо.
- НҮБ-ын дур зоргоороо баривчилгаа явуулсныг шалгах ажлын хэсгийн шалгалтаар 2020, 2021 онуудад хийсэн баривчилгааны 99 хувь нь шүүхийн шийдвэргүй байсныг илрүүлж НҮБ дээр хэлэлцэхээр боллоо.
- Хөгжлийн банкнаас 1.8 их наяд төгрөг хулгайлагдаж, улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээлээ эргэн төлөлгүй, зарим нь зориуд компаниа дампууруулжээ.
8. Үндсэн хуулийн хулгай
- 2020 онд сүртэй өөрчлөлт оруулсан Үндсэн хуульдаа жилийн дараа завсар оруулж УИХ-ын гишүүд сайд болж, давхар дээл өмслөө.
- Нэг удаа үйлчлэх Ковидын хуулийг баталж 3 удаа сунгаж, цар тахлын үеийн 10 их наядын төсвийг зарцуулалтыг нуусаар байна.
- Хуулийг 5 минутад баталж хуулийн хулгай хийсээр, 62-лаа сонгогдсон ч хууль батлахад ирц хүрэхгүй, байнгын хороод 2 гишүүнтэй хууль хэлэлцэж Монголын төр дампуурлаа.
- Авлига хээл хахууль авсан Ардын намын гишүүд хуулиас зугтаж 10 саяар торгуулдаг жишиг тогтлоо.
- Төрийн нууц нэрээр уул уурхайн баялгийг оффтейк гэрээ хийж халхлан дээрэмдэж тонодог болжээ. Одоогоор ердөө жижигхэн үнийн дүнтэй 9 гэрээг л ил болгожээ. Таван толгой 10 жил зарах нүүрсний мөнгө урьдчилан авч идсэн байна.
9. Одоо тэд 2024 онд ялахын тулд дахин Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна.
- Үүний төлөө тэд хүчний байгууллагыг бүрэн дайчилж байна.
- Чөлөөт хэвлэлийг мөнгө, эрх мэдлээр далайлган амыг хааж байна
- Монголын ардчиллыг устгахаар улайрч байна.
10. Энэ бүхний эцэст Монгол залуусын мөрөөдөл Солонгосын виз боллоо.
- Хувиараа бизнес хийх боломжгүй боллоо
- Шударга өрсөлдөөн үгүй боллоо
- Эх орондоо амьдрах итгэл нурж байна.
Эцэст нь хэлэхэд тэд Монголчуудын баялгийг хулгайлаад зогсохгүй, залуусын эх орондоо амар тайван аж төрж, сурах, ажиллах ирээдүйг хулгайлж байна гэлээ.
АН