#ШУУД: ЦХХХ-ИЙ САЙД Н.УЧРАЛ ЭМДЕГ-Т АЖИЛЛАЖ 13А МАЯГТЫГ ЦАХИМЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОЖ БАЙНА...

Н.УЧРАЛ: 

-  Цахимжилт хүнд суртлыг бий болгож байна. Цахимжилтын үр дүн иргэдийн амьдрал ахуйд нөлөөлж чадахгүй байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэхгүй гэсэн ч эмнэлгээс эмнэлгийн хооронд гүйлгэсээр байна. Төр мэдээллээ солилцож чадахгүй байгаа байдал нь ийм нөхцөлд хүргэж байна. 

- 13А маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгох зохицуулалттай.  Хэрэв маягтаа хаячихвал эмнэлэгтээ үзүүлж чадахгүйд хүрдэг. 

- Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж 13А маягтыг дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя. Маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. ЦХХХЯ хүнд сурталтай тэмцэж ажиллана. Дараагийн шатны эмнэлгүүд энэ нэг алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна.