#ШУУД: УЕПГ-ААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА...

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.ДОЛГИОН:

Прокурорын байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргийн талаар судалгаа хийдэг. Уг ажлын хүрээнд 2022 онд УЕПГ-аас бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн гаралтад сүүлийн 2 жилийн байдлаар судалгаа хийсэн. 

 - Судалгаагаар нэг зүйл анхаарал татсан. Тодруулбал бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдын 59,9 хувь нь 16 насанд хүрээгүй, үүнээс 53,8 хувь нь бага насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

- Дээрх гэмт хэрэг үйлдэгчдийн 70,3 хувь нь 18-44 насны, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 85,9 хувь нь хохирогчтой гэр бүл, төрөл садан, танилын харилцаатай, 46,8 хувь нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.