#ШУУД: ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА...

ИРГЭД: 

- Засгийн газар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах шийдвэр гаргасан. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Тиймээс бүх хүүхдүүдэд өг. Хүүхдийн нэр барьж хийсэн луйвар болох Хүүхдийн төлөө фонд хаачив. Юунд зарцуулсан, тайланг нь гаргаачээ. 

- Хүүхдийн мөнгөөр боломжтой эцэг эхчүүд нь хүүхдийнхээ боловсролд зориулдаг. Харин боломжгүй эцэг эхчүүд нь өдрийнхөө талхыг авдаг. Одонтой ээжүүдэд нэг хүүхдийн 2200 төгрөг өгдөг. Энэ мөнгөөр юу авах вэ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар болсныг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Амьдрал үнэхээр хэцүү байна. Нэг биш нэлээн хэдэн ажил хийж, морь нохой шиг зүтгэж байж арай гэж хүн шиг амьдарч байна шүү дээ. 

- Хулгайчдаасаа мөнгөө аваад хүүхдүүддээ мөнгийг нь тарааж өг. 

- Хүүхдийн мөнгө бол дан ганц эхчүүдийн асуудал биш. Айлд орохдоо 5 хүүхдийнх нь  3-т чихэр өгчихөөд 2-ыг нь ялгаж байгаатай агаар нэг байна.  Энэ мөнгөөр амьдралаа залгуулдаг өчнөөн гэр бүл байдаг юм. 

- Хүүхдийнхээ мөнгийг шууд хадгалуулчихдаг хүмүүс. Гэтэл хүүхдийн хадгаламжнаас хүү авдаг шүү дээ. Мэдээллээ янзлуулах гээд хороон дээр очсон чинь бөөн оочер дараалал. Гэтэл хорооныхон нь цаанаасаа шивэлтээр орж ирээгүй байна гээд иргэдийг бухимдуулаад сууж байна.