#Шууд: ЦХХХЯ-ны сайд Н.Учрал олон нийтэд шинэ батлагдсан хуулийн талаар тайлбар хийв

Н.УЧРАЛ: 

- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулж, тодорхой хардлагуудад хариулт өгье.  

Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг, үсэг энэ хуульд байхгүй.  Үгээ хэлж,  хурцаар шүүмжилж болно. Харин нотлох баримтгүйгээр хэн нэгнийг заналхийлэх, бусдыг гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентыг нь 11 заалтаар тодорхойлж өгсөн.  Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн хуулийг бүхэлд нь харлуулж байгаа үйл ажиллагааны цаана цахимаар ашиг хонжоо хайдаг, олдог хүмүүс байна. Сошиал дайралтаас болж олон гэр бүл салж, үр хүүхэд өнчирч байна. 

- Намын троллчид бусдын эрхийг хязгаарлах гэж байна гэх хардлага байна. Олон нийттэй харилцах нэгж байгуулна. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй нэгжийг олон нийт хянана. 

- Гурав хоногт багтаан баталлаа гэж шүүмжилж байна. Үнэнээ хэлье, надад өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд энэ хуулийг батлаагүй бол хэзээ ч батлагдахгүй байсан.  Өнөөдрийн сошиал орчинд  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэх малгайн дор мэдээлэл түгээгээд байгаа троллчдыг бид дийлэхгүй.  

- 2017 онд ХЗДХ-ийн сайдаар С.Бямбацогт ажиллаж байхдаа энэ хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болгосон байсан. УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн цахимд орчин дахь хүүхэд хамгааллын хууль, УИХ-ын гишүүн Баярсайханы  хүүхэд хамгааллын хууль дахь цахим орчин дахь зохицуулалтууд зэрэг яг энэ чиглэлийн 10 гаруй хуулийн төсөл байдаг. Хангалттай судалгаатай байсан. 

- Facebook компани цахим орчин дахь контентуудад хязгаарлалт хийсэн талаараа мэдээлдэг. Монгол улс 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэх 8000 орчим гэмт  хэрэгт бүртгэгджээ. Гэвч манай улс 32 контентод хязгаарлалт хийсэн байна. БНСУ 19,500 контентод хязгаарлалт хийсэн байна.