Зайсангийн замын хөдөлгөөний өөрчлөлт эерэг дүнтэй байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалтаас мэдээллээ.
Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.НАМУУ:
- Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн өдрүүдэд уулзварын нэвтрүүлэх чадвар ямар нэгэн хүлээлтгүй болж байна.
- Өөрөөр хэлбэл, уулзварын нэвтрэх чадвар өглөөний оргил ачааллын үед 1668 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол хөдөлгөөнд зохицуулалт хийснээр 2414 болж 44 хувиар нэмэгдсэн. Мөн өдрийн оргил цаг буюу цайны цагаар 2255 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол даваа гарагт 2616 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. 17-18 цагийн хооронд буюу оргил ачааллын үед 1326 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол өөрчлөлтийн дараа 2644 автомашин буюу 84 хувиар нэмэгдсэн үр дүнтэй байна.
- Оргил ачааллын үед тус замд ТЦА-ны найман албан хаагч нэг автомашинтай 15-20 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж хөдөлгөөн зохицуулдаг байсан. Өөрөөр хэлбэл урсгал хөдөлгөөний чиглэлийг өөрчлөлт оруулдаг байсан. Харин хөдөлгөөнд зохицуулалт хийснээр одоогоор тэдгээр албан хаагчид шаардлагагүйгээр, тээврийн хэрэгслүүд тогтмол жигд хурдаар тэнцвэртэй зорчилт хийж буй үр дүн гарсан.
-
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!