ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /2023.01.25 / цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Шинэ Үндсэн хууль яригдсан тохиолдолд хуульд зааснаар ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой. Хэрвээ санал асуулга явуулаагүй, дэмжээгүй тохиолдолд нэг нам давамгайлсан Засгийн газар, парламент дангаараа батлаад явж болохгүй. 

- ТББХ дээр энэ талаар яригдсан талаар мэдээлэл авсан. Төрийн ордонд удаа дараа  зохион байгуулагдсан арга хэмжээн дээр иргэдээс гарсан саналуудыг үндэслэж яригдсан асуудал.  Шинэ Үндсэн хуулийг нэг нам, Засгийн газар дангаараа санаачлаад хийчихдэг зүйл огт биш. Ардчилсан Монгол Улсын иргэд өөрсдөө санаачилга гаргаад бусдад танилцуулаад явж байгааг шинээр Үндсэн хууль батлах гэж байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл. 

- Шинэ Үндсэн хууль бичих захиалгыг эрх баригчдын зүгээс хэн нэгэнд өгөөгүй. Ерөнхий сайдын захирамжаар улстөрийн намууд, Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулсан. Учир нь Ажлын хэсэгт орсон намууд тус бүрдээ шинээр Үндсэн хууль биччихсэн байсан намууд. Тиймээс нэгдээд саналаа төр засагтаа танилцуулъя гэх санал гаргасны үндсэн дээр ийм ажлын хэсэг байгуулагдсан. 

- Ерөнхий сайд өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль хүчин чадалтай байж чадаж байна. Тиймээс хуулийн хэрэгжилтдээ анхаараад органик хуулиудаа сайжруулах замаар урагшлах боломжтой гэж үзвэл эрх баригчид энэ замаар явах боломжтой. Харин нэмэлт өөрчлөлт оруулаад тулгамдаад байгаа асуудлаа шийдээд явж чадна гэвэл улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд зөвлөлдөх санал асуулгаа явуулаад дэмжээд явахад бэлэн байна. Мөн шинэ Үндсэн хууль ярьж байгаа хэсэг санал асуулгаараа оруулаад ард түмнийхээ дэмжлэгийг авчихвал татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.