#ШУУД: АН-ын УИХ-ын гишүүд Оюунтолгойн асуудлаар баримт дэлгэж ҮХЦ-д хандаж байна…


С.ГАНБААТАР: 

- Сар гаруйн өмнө хэвлэлийн хурал хийхдээ манай улсын хууль шүүхийн байгууллагууд нь хуулиа зөрчдөг болсон талаар мэдээлсэн. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гурван зүйл заалт зөрчсөн. Тиймээс ҮХЦ -д шалгуулахаар өгч байна.

1-рт, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т "Шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

2-рт, Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-т " ҮХ, зарлиг төрийн байгууллагын шийдвэр нь шүүхийн Ерөнхий шүүгчид хамааралтай.

3-рт, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр 3 дугаар зүйлээр хүчингүй болсон ЭХХШШ тухай хуулийн 40-11, 40-12 зүйлийг тус тус үндэслэж, С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс энэ гурван асуудлаар ҮХЦ-д хандаж байна.

Оюутолгойн асуудал дээр С.Баярцогтын хэргийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Байхгүй болсон, хэрэгсэхгүй болчихсон хууль барьж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь ҮХ-ийн олон заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр байсан.

- Хамгийн ноцтой асуудал нь, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар холбогдох хэргийг Дээд шүүх 7 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гаргасан. Дээд шүүхийн эцсийн шийдвэр байх хуулиа хүртэл шүүгч нар зөрчсөн.

- Монгол улсад Оюутолгой ХК-той холбоотой миний 20 гаруй жилийн хөдөлмөрийг шүүх нь үгүйсгэлээ.

Шүүх Монгол Улсынхаа эсрэг шийдвэр гаргаж болохгүй. Монголын шүүх монголчуудынхаа талд байх ёстой. Рио тинто буруу шийдвэр гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад шүү дээ. Гэтэд дээрх хүмүүсээс С.Баярцогтыг ганцаарыг нь сугалж аваад гэм зэмгүй гэж, Рио тинто, Оюутолгой монголын ард түмнийг бөхийлгөж байна. Уучлалт гуйж, шийдвэрээ цуцлах ёстой.