#ШУУД: Д.Тогтохсүрэн: Би 5,6-хан ахмадууддаа 20 мянган төгрөг дугтуйнд хийж өгсөн, сонгуулийн санал горилсон бол ил өгөхгүй байлгүй дээ

Д.ТОГТОХСҮРЭН: 

- Би саяхан тойрогтоо ажиллаад ирсэн. Уулзалтын дараа 5,6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Би хууль зөрчөөгүй. Улс төрийн зорилго агуулсан бол мөнгийг ил өгөхгүй. Дугтуйнд 20 мянган төгрөг л байсан. Надад ер нь мөнгө тараах шаардлага байхгүй, тараах ч мөнгө байхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллахдаа хүндэтгэл үзүүлэх нь болохгүй зүйл бас биш.