#ШУУД:Н.Анхбаяр: Би Мөнх-Эрдэнэд 4 жил доромжлуулсан, гэхдээ нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй,цаашдаа ч гаргахгүй!

Н.АНХБАЯР:

- Би өнгөрсөн хугацаанд Д.Мөнх-Эрдэнэд хангалттай доромжлуулсан ч нэг ч удаа хууль шүүхийн байгууллагад хандаж байгаагүй. Би хэрэгт нь ямар ч холбоогүй. 

- Д.Мөнх-Эрдэнийн миний тухай ярьсан төрийн сургалтын сангаас суралцсанаас бусад бүх зүйл нь худлаа. Дандаа гүтгэж, доромжилдог байсан. Ер нь гурав дөрвөн төрлийн хүнд манай гэр бүл рүү дайрдаг. Нэгт, улстөрийн зорилгоор, хоёрт, өөрсдийнхөө нь хууль бус асуудлаа хамгаалахын тулд дайрдаг.  Мөн сонгууль дөхөхөөр манай аав руу дайрдаг. Д.Мөнх-Эрдэнэ аль алиныг нь хийсэн. Хэрэгт холбогдсон, сонгуульд нэр дэвшихийн тулд олон нийтэд өөрийгөө таниулахын тулд надруу болон манай гэр бүл рүү, сүүлдээ хүн болгон руу "үсэрдэг" болсон. 

- Миний хувьд Д.Мөнх-Эрдэнэтэй хувийн таагүй харилцаа байхгүй. Гэхдээ хэн нэгэн хүн өөрийн тань аав ээжийг үндэслэлгүйгээр гүтгээд байвал та нарт ямар санагдах вэ. Түүнээс албаны хувьд ямар ч харилцаа байхгүй. Салбарын бус, тооноор орж ирсэн, ажлын шаардлага хангаагүй, БНХАУ-д хууль тогтоомж зөрчсөн. 

- Үндэсний аудитын газар жил болгон холбогдох элчин сайдын яам болон консулын газарт шалгалт хийдэг. Хаана шалгалт өөрсдөө шийддэг. Хөх хотын консулд шалгалт хийхэд, зөрчил гаргасан тул АТГ-д шилжүүлсэн юм билээ гэв.