УИХ-ын чуулганы ээлжит /2023.03.24/ хуралдаан үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийн дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай хэлэлцэж, гишүүдийн олонх Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав.
эНЭ НЭГ АЛБАН ТУШААЛ ЗҮҮДЭЛСЭН ӨВГӨН БОЛЬМООР ЮМ ДАА. ХӨГШИН ШАМПАНЗЕ