Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу өнөөдөр 08.30 цагт “Улаанбаатар чуулга”-ын байранд эхэлсэн. 

Шүүх хуралдаан эхлэнгүүт зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хойшлуулах таван өмгөөлөгчийн саналыг хүлээж авсаагүй ч харин хоёр шүүгдэгчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Тодруулбал, нэг компанийн төлөөлөл болон нэг шүүгдэгчийг цагдаагаар албадан авчруулахаар шүүх хуралдааныг 13 цаг хүртэл хойшлуулжээ.