#ШУУД: ИРГЭН Б.ОНОНХАНГАЙ ОЮУТОЛГОЙ ХХК-Д ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА…


Б.ОНОНХАНГАЙ:

- Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал энэ шаардлагаа тавьж байна. Тодруулбал, Оюутолгой компанийн нийт ажилчдыг 50 буюу түүнээс дээш хувийг үндсэн ажилтан болгох, Хөдөлмөрийн хуулийн дагуу өдөрт 8 цагаас дээш ажилласан ажилтнуудын илүү цагийн мөнгө олгох, баярын өдрүүдэд ажилласан ажилтнуудын нэмэгдэл цалинг олгох, туслан гүйцэтгэх компаниуд дээр тохиолдож байгаа ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчлүүдийг арилгах тал дээр төслийг удирдаж байгаа компанийн хувьд хариуцлагатай хандахыг шаардаж байна. 

- Шаардлагаа автал, ямар нэгэн нааштай арга хэмжээ автал суулт зарлана. Бүр цаашлаад өлсгөлөн зарлах болно гэдгээ мэдэгдэж байна.