#ШУУД: Г.Занданшатар: Нийгмийн бухимдал их,иргэдийн амьдрал хүнд байна
Г.ЗАНДАНШАТАР:
- УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна. Харин 152 гэдгийг дэмжихгүй байна. Эрдэмтэн судлаачдын хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид бий болгох үндэслэл гэж үзэж байгаа.
Одоогийн 76 гишүүн бүх асуудалд оролцдог бол гишүүдийн тоо олон болсноор мэргэших юм. Харин иргэдийн хувьд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ энэ тоог нэмэх нь зүйтэй гэдэг тухайд ихэнх нь дэмжиж үг хэлж байна.
Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Ийм учраас гишүүдийг очиход иргэд бухимдлаа илэрхийлж буй нь зүй ёсны үзэгдэл юм. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар гишүүд ярилаа. Энэ Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцахдаа гарц шийдлийн талаар хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна.
Унасан морио битгий юүлээ.Цаг болоогүй