#ШУУД Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Соёлын сайд Ч.НОМИН:
- Өнгөрсөн 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын салбарын ажилтнуудад таван жил тутамд зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ингэснээр 452 байгууллагын 3002 хүн нэг удаагийн тэтгэмж олгогдохоор болж байна.
- Соёлын салбарын 452 байгууллагын 6245 ажилтан албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байна. Дундаж цалин 760 байгаа нь бусад БШУ-ны байгууллага, төрийн байгууллагуудаас 6-25 хувь бага байна. Соёлын яам байгууллагдсан цагаасаа хойш соёлын салбарынхны цалинг 25 хувь нэмэгдүүлсэн ч бусад салбаруудтай харьцуулахад бага байна. Иймээс онд ондоо багтаагаад соёлын салбарынхны цалинг Боловсролын салбарынхантай дүйцүүлэн нэмнэ.
Соёлын сайдын энэ мэдэгдэл угтаа гал унтраах арга гэдэг юм Соёл урлагын ажилчдын цалин нэмэгдэх тухайд бол 2024 оны 02 сарын 01 ээс харин бүрэн утгаараа хэрэгжих байх лав энэ ондоо биш харин энэ ондоо бол хөдөө орон нутагт ажиллаж байгаа соёл урлагын ажилтан 5 дээш жил ажилласан ажилтан нэг утаагийн тэтгэлэг буюу үндсэн цалингийн 6 сартай дүйх тэтгэлэг харин хэрэгжих магадлал 80 хувьтай бусдаар бол нйит массар нь бол цалин 2024,02 сарын 01 хэрэгжинээ гэж ойлгоо харин тухайн цагт чухам үндсэн цалингийн хэдэн хувиар вэ гэдэг нь тодорхойгүй шүү дээ урьдчилсан таамаг бол 8 хувь байх магадлал маш өндөр