#Шууд: Барилгын компаниудын өргөх байгууламжуудад хийсэн гэнэтийн шалгалтын талаар БХБЯ-наас мэдээлэл хийж байна

БХБЯ:

- Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан шалгалтын удирдамжийн дагуу улсын хэмжээнд барилгын өргөх байгууламжуудад шалгалт хийж байна.Улаанбаатар хотын хэмжээнд 276 цамхагт кран ашиглагдаж байгаагаас шалгалтад 79 цамхагт кран, 54 ААН-ийн кран хамрагдлаа. Шалгалтын явцад өргөх техникийн аюулгүй байдал,  ашиглалтын шаардлага хангахгүй байгаа крануудад улсын байцаагчийн үүрэг даалгавар, дүгнэлт гаргасан. Тухайлбал удаан зогсолт хийсэн 3 цамхагт кран дээр албан шаардлагын дүгнэлт гарснаас өнөөдрийн байдлаар 2 краныг нь албадан буулгасан, нэг дээр албан шаардлага өгөөд байна. 

- Жилд дунджаар 110-120 цамхагт кран шинээр бүртгүүлдэг. Энэ жилийн хувьд 20 кран зөвшөөрлөө авчихсан байна. Нийтлэг зөрчил дутагдлаас дурдвал, тухайн кран дээр мэргэжлийн ажилчид ажиллахгүй байна, зарим барилгууд нь зөвшөөрөл аваагүй хэр нь кран ажиллуулж байгаа тохиолдол гарч байна. 

- Манай улс барилгын салбар улирлын чанартай. Тиймээс намар бүх краныг зогсоогоод хавар нь техникийн аюулгүй байдлыг хангаж байж зөвшөөрөл өгч ажиллуулдаг. Шалгалтаар 20 гаруй кран дээр техникийн магадлал гаргаж байж зөвшөөрөл өгөх дүгнэлт гарсан. Хан- Уул дүүрэг дээр 7 кран барилга нь баригдахгүй зогсолт хийсэн байна.