Бензин, шатахууны хангамж доголдсонтой холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй зохицуулалтын хүрээнд автомашинд шатахуун олгох тэгш, сондгойн хуваарь энэ сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөгдөнө.
Шийдвэрийн дагуу улсын дугаар нь тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин тэгш өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин сондгой өдрүүдэд шатахуун авах юм.
Мөн нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгох бөгөөд саванд шатахуун олгохгүй байх зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинтай иргэд 50 хүртэлх мянган төгрөгөнд бензин авна.
Хуваарийн дагуу:
- Тэгш дугаартай автомашин: 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
- Сондгой дугаартай автомашин: 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авах боломжтой.
Энэхүү зохицуулалт нь шатахууны хангамжийг тогтворжуулах, шатахуун түгээх станцуудын ачааллыг бууруулах зорилготой юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!