Сүүлийн үед аймгийн Засаг дарга нар электрон тамхины борлуулахыг хориглох шийдвэр гаргах болсон. Илт хууль зөрчсөн энэ үйлдлийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч эхэлжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас электрон тамхины худалдаатай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга нарт зөвлөмж, шаардлага хүргүүлсэн байна.
Энэ үед ШӨХТГ дарга Ц.Уртнасан зах зээлд Өрсөлдөөнийг хязгаарлаж бусдад давуу байдал олговол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар мэдэгджээ.
Учир нь электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой зарим аймгуудын Засаг даргын гаргасан шийдвэр /захирамж/ Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж буй юм. Тиймээс энэ төрлийн тамхи худалдахыг хориглосон шийдвэр гаргасан Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийг хангуулахыг шаардсан бол бусад аймгийн удирдлагуудад тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор энэхүү зөвлөмжийг хүргүүлсэн байна.












Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!