#ШУУД: БЗС-аар суралцсан улстөрчдийн хүүхдүүд эргэн төлөлтөө хийхгүй байгаа асуудлын хүрээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна

Л.ЭНХ-АМГАЛАН:

- Засгийн газраас хэрэгжүүлж буй 5ш ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд энэ сангийн мэдээллийг ил болгосон. Өнгөрсөн хугацаанд 1,3 сая хүүхэд зээл авсан байна. Үүнээс 3000 хүүхэд гадаадад суралцсан. Үүнд 1 их наяд зарцуулсан. 

- Иргэн О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга. Гэвч буруу ташаа мэдээлэл хийсэнд харамсаж байна. 99 хувь нь эргэн төлөлт хийгдээгүй байна, 90 хувь нь өндөр албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд байна, Засгийн газрын тогтоол хүчингүй болсон гэж мэдээлсэн. Үүнд тайлбар хийе.


-  Албан ёсны баримтаар бакалаврт 325 гэрээ хэрэгжих шатандаа буюу эх орондоо ажиллаж байна. Мөн одоо 78 суралцагч суралцаж байгаа бол 10 суралцагч зээлээ төлсөн, 8 нь чөлөө авсан байна.  Магистр, докторт 39 суралцагч суралцаж байгаа бол 34 төлж байна. Харин 230 суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 

- О.Батнайрамдалын өгсөн мэдээлэл иргэдэд Засгийн газрын хэрэгжүүлж буй 5ш ажиллагаа зарим улстөрчдийн хүүхдүүдийн мэдээллийг нуусан гэж ойлгуулаад байна.  Нээлттэй мэдээллийг улс төрд тодрох зорилгоор ашиглаж байна.

- Гадаадад суралцсан 3000 гаруй суралцагсдын 900 орчмынх нь мэдээлэл нь архивд байна. Харин үлдсэн 2000 гаруй хүүхдүүдийн мэдээлэл цахим сангаас устгагдсан байна.