Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр БЗС-ийн мэдээлэл гарсантай холбогдуулан гадаадад зээлээр сурч байгаа оюутнууд амиа хорлох эрсдэлтэй байгаа талаар мэдээллээ. Учир нь уг асуудалтай холбогдуулан БШУЯ руу эцэг эхчүүд ихээр холбогдож байгаа аж. Тэд "Манай хүүхдүүд үргэлжлүүлж сурах хэрэг байна уу" гэж асууцгааж байна. Мөн  эцэг эх нь улстөрч эсвэл албан тушаалтай гээд ямар нэгэн байдлаар нийгэмд буруутгагдаж байгаа хүүхдүүд амиа хорлох тухай асуудал ярьсан байна гэлээ. Жилийн өмнө Польш улсад Засгийн газар хоорондын тэтгэлгээр сурч байсан нэг оюутан амиа хорлосон тохиолдол гарч байсан билээ.