“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулган болж байна. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” (ТХБ-II) төслийн хүрээнд төслийн хэрэгжүүлэгч, үндэсний түшиц байгууллага-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв болон бусад оролцогч талууд зохион байгуулж байна.

Чуулга уулзалт үдээс өмнө “Ирээдүйн төлөөх өнөөдрийн дуудлага: Өсвөр үеийнхэн чуулган”, үдээс хойш “ТХБ-II төслийн үр дүн, цаашдын зорилт” хаалтын үйл ажиллагаа сэдвээр боллоо. 

Чуулга уулзалтад “ТХБ-II” төслийн үр шимийг хүртэгч өсвөр насныхан оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжихэд хүүхэд залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл хүргэж, бодлого боловсруулагчдад санал хүргэлээ. Энэхүү чуулга уулзалтад өсвөр насныхан панелистаар оролцож, хуралдааныг удирдсан юм.

Уг чуулганд  Орхон, УБ-аас нийт 120 хүүхэд оролцож байна.