Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

- Монгол улсын  20 аймагт үйл ажиллагаа явуулдаг АЗЗА компанийг нэгтгэх шийдвэр гаргалаа. Нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт татах, засаглалыг нь сайжруулах боломж бүрдэж байна гэсэн үг. 

- Аудитын дүгнэлтээс харахад ганцхан Сэлэнгэ аймгийн АЗЗА компани ашигтай ажилласан бол 7-8 компани алдагдалтай ажилласан байна.

-  Нэг АЗЗА компанийн ТУЗ 9-11 хүн ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл дунджаар ТУЗ-д нь 180 хүн ажилладаг байсан. Харин нэгтгэж, нэг компани болгосноор 9-10 болж бууруулна. Энэ хэрээр төсвийн хэмнэлт бий болно.