Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмсэн.
Гэвч тухай шийдвэр бодит байдал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар хурдан морины салбар хорооноос мэдээллээ.
Тус хорооноос " Улсын баяр наадмын тухай хуулинд бол айрагдаж түрүүлсэн морийг зөвхөн шүдлэнэ гэж заасан байдаг. Бид айрагдсан морьдыг дахин хэмжиж үзлээ. Гэтэл хэмжээс зөрж байна. Манай хорооноос морины хэмжилтийг нарийн хийж байгаа. Гэтэл уралдаад ирсэн морьдын хэмжээс нь зөрдөг юм байна. Ингэхдээ хэдэн см ээр зөрсөн зүйл бол алга. Хэдэн мм ээр л зөрж байна. Тийм учраас морьдыг гарах болон ирсэнийх нь дараа хэмжих энэ журмыг дахин эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс ахиж ийм зүйл хиймээргүй байна. Өнөөдрийн хязаалан насны морьдын уралдаанд 240 үрээ бүртгүүлснээс өндрийн хэмжэлтээр 88, шүдээр бол 17 үрээ хасагдсан" гэлээ.








Бүгд л морьд хөөрхийс. Бүгдийг нь уралдуулбал яадгийн бэ дээ. Зөвхөн монголыг барилдуулахгүй гээл өөр улс оронд тэгвэл ямар байхав түүнтэй л адил.
Дан ажлаа мэдэхгүй сданууд цугалчихсан байна лээ.. бүгд эрлийз Дарга нь гэж бүр бог бодоо мэдэхгүй гар байгаа
Ажлаа хийж чадахнүй бол зайгаа тавь.ирсэний дараа хэмжих юм бол гарахаас нь хэмжиж тэнэгтэхээ больиоч.мал мэдэхгүй комисс гэж мануухайнуудаа
Хол давхисан юм чинь адаглаад мах нь хөөнө ,судас нь тэлнэ биздээ