Үндэсний их баяр наадмаар хурдан морьдоо мордуулах гэж уяачид авлига өгсөн асуудлууд байнга хөндөгддөг. Энэ жил дүрэмд өөрчлөлт оруулж, морь шүдлэх, сэрвээний өндрөөр давхар хэмжилт хийхээр шийдвэрлэсэн нь маргаан дагуулсан хэдий ч наадамчин олны нүдэн дээр төдийгүй хууль хяналтын байгууллагын хяналт дор хэмжилтийг хийж байгаа нь энэ асуудлыг цэгцэлж байна.
Тухайлбал, өнөөдөр хурдан морины салбар хорооныхон хэмжилтээр 100 азаргаас талыг нь буюу 50 азарга хасжээ. Хасагдсан морьд дунд улсын наадамд айрагдсан нь байгаа ч авлига, албан тушаалын давуу байдлаа ашиглан хэмжилтэд нөлөөлж, морьдоо уралдуулах боломжгүйг ийнхүү харуулж байна.
Наадамчин олон хэмжилт шударга болж, авлигаар морио мордуулах асуудалд цэг тавьж байгаад сэтгэл хангалуун байгаа юм.








Уяачид ямар нэгэн арга олно. Энд өөр морь шүдлүүлж, хэмжүүлээд замд нь Ижил зүсмийн мориор солих гэх мэт. Хяналт сайжрах тутам хулгайчийн арга нарийсдаг. Адил.
Монгол адуу уралдаж байгаа юм уу. Цээжинд ирж бгаа нь бүгд эрлийз бна. Сүүл хэсэгт хэдэн монгол адуу харагдах юм
Морьчидын хор
Хор шаачихаж дээ