Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их монголын хүчтэн" дэвжэ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, Монгол улсын Гарди Цэдэнсодномын Бямба-Отгон өнөөдөр нутагтаа иржээ.

Түүнийг аймгийн удирдлагууд, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь угтан авч, хүндэтгэл үзүүлсэн байна. 

Өвөрхангайн Тагрөг суманд 1938, 1945 онд Улсын начин болсон Түндэвдиваагийн хөвгүүд ах дүү хоёр Самданаас өөр улсын цолтой бөх төрөөгүй байсан Төгрөг сумаас ийнхүү Ц.Бямба-Отгон жил дарааллан цолоо ахиулсан нь энэ юм.

Нутгийнхан нь Монгол бөхийн дундаршгүй их уламжлалыг тээж, харьшгүй хүчит аварга, арслангуудыг залгамжлан зүлэг ногоон дэвжээндээ уран мэх, ухаан, бяраар наадамч олноо олон жил баясгах нутгийн хүү Гарди Цэдэнсодномын Бямба-Отгондоо баяр хүргэж олон сайхан амжилтын эзэн болох ерөөлийг өргөн дэвшүүлжээ.