Үндэсний баяр наадмаар 4 дээш давсан бөхчүүдийн сэргээшийн шинжилгээнд хамруулдаг. Энэ жил нийт 32 бөхийг шинжилгээнд хамруулжээ. Уг шинжилгээг өнөөдөр БНСУ руу илгээсэн байна. Шинжилгээний хариу тухайн лабораторийн ачааллаас хамаарч хэзээ ирэх нь шийдэгдэх аж.
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар бөх, харваачдаар авсан сэргээшийн шинжилгээний хариу нэг сарын дараа ирсэн бөгөөд тавын даваанд унасан улсын цолтой нэг бөхөөс сэргээш илэрсэн талаар Бөхийн салбар хорооноос мэдээлж байсан билээ.
Ер нь жил жилийн үндэсний их баяр наадмаар авсан шинжилгээний хариу удаж ирдэг. Энэ нь төсөв мөнгөтэй холбоотой гэх ч наадмын төсөвт тусгагдсан допингийн мөнгө хаашаа ордог нь тодорхойгүй явж ирсэн. Өнгөрсөн 5 дугаар сард болсон "Допинг ба спортын авлига" хэлэлцүүлгийн үеэр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:
- Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдэд допингийн шинжилгээг давтамжтайгаар авч ажиллах хүсэлтийг тавьсан. Тухайлбал жилд 100 бөхөөс допингийн шинжилгээг тогтмол авч байх ажлыг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн аймгийн цолтой бөхчүүд шинжилгээнд хамрагдах нь бага байдаг учир аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс шинжилгээ авах ажлыг баяр наадмыг зохион байгуулах хороодтой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн допингийн шинжилгээг тогтмол хийхэд төлбөр, мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг. Нэг хүний шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага 350 орчим доллароор манайхаас авч хийлгэдэг хэмээн мэдээлж байсан юм.








Би Оюунболдыг Содномын захиалгаар хэлмэгдүүлсэн гэж боддог.Надад харах эрх байгаа
Сорьц гэчихжээ. Хэд хоног хадгалахаар сорьц болдог юм бол доо?
Энэ хогоор яаадийн тэртээ тэргүй худлаа гарахаас хойш