Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ажлын албаны даргаараа Эрдэнэбилэгийн Одбаярыг томилжээ. Э.Одбаяр нь Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан, АН-ын сайн, муу олон асуудалд нэр нь холбогддог хүн.

 Л.Гантөмөр дарга түүнийг Ажлын албаны даргаараа сонгосон шалтгаан нь 2024 оны сонгуульд тойрогт нэр дэвшигчид болон жагсаалтад багтах хүмүүсийн “Зураглал”-ыг гаргахад Ажлын алба нь голлох үүрэгтэй ажиллах юм байна. 

Ийнхүү Ардчилсан намд үе солигдож үйл явцын үргэлжлэл болж 80-аад оны төлөөлөл намын удирдлагын бүрэлдэхүүнд нь багтжээ.